Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
267
“Тод оймс” ХХК-ийн захирал Б.Баяржаргалын Аж үйлдвэрийн гавьяат цолны хүндэтгэлийн арга хэмжээ болж байна

 

 

IMG_3885.jpeg

Аж үйлдвэрийн салбарт 15 гаруй жил ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, үндэсний үйлдвэрлэлийн чанарыг таниулан, импортыг орлохуйц, экспортыг тэргүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Тод оймс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, “Монголын жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээний холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баяржаргалын АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛ-ны хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

IMG_3886.jpeg

 

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа.

Мөн “Монголын жижиг дунд, үйлдвэрлэл үйлчилгээний холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд баяр хүргэлээ.

 

Малчдын хотноос бэлтгэсэн түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдийн гар дээр хүргэж буй үйл хэрэг эх орныхоо баялгийг үнэ цэнтэй бүтээл болгон хувиргаж, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг түүчээлж буй Б.Баяржаргал танд халуун баяр хүргэе!

IMG_3884.jpeg