m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
15 мин дараа
139
E-NAM 3.0 платформын шинэчлэл гишүүдийн оролцоог нэмэгдүүлж байна

“Ардын Нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах УБТЗ-ын дөрөвдүгээр зам ангийн МАН-ын гишүүд, дэмжигчидтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр дүн, намын гадаад харилцаа, Е4 стратеги, E-Nam 3.0 цахим платформын талаар танилцуулж, гишүүдийн санал, бодлыг сонсов.

Гишүүдийн зүгээс намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж өргөжиж, санал хүсэлтээ шууд хүргэх нөхцөл бүрдэж байгаад талархал илэрхийлж байлаа. Тухайлбал, E-Nam 3.0 системээр дамжуулан санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо цахимаар илгээх боломж бүрдсэн нь намын гишүүдийн дуу хоолойг бодлого, шийдвэрт хүргэх чухал суваг болж байгааг онцолсон юм.

Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, бүтээн байгуулалтын ажлууд, тэр дундаа зам, тээврийн салбарт хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Уулзалтад оролцогчид эдгээр ажлын хэрэгжилтийг өндрөөр үнэлж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы санаачлан хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудад талархалтай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Ардын Нам гишүүд, дэмжигчдийнхээ санал, оролцоог нэмэгдүүлж, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэрт тусгах чиглэлээр тогтмол ажиллаж байгаа нь намын анхан шатны байгууллагын идэвх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх чухал алхам болж байгааг онцоллоо.