m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.06.29 10:01
166
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллаа

Нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 38 сумаас ирсэн дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 65 нь обьектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр байв. Газар хөдлөлтийн нэг, үерийн нэг, аянгын хоёр дуудлага ирсэн байна. Хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 31 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.