m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2 цагийн дараа
356
А.Тамир: Маргааш гэхэд орон даяар тог, цахилгаангүй болох нөхцөл бүрдлээ

Маргааш буюу энэ сарын 30-наас эрчим хүчний салбарын орон даяар ажил хаялт зарлахтай холбоотой мэдээлэл хийж байна. МҮЭХ-ны ерөнхийлөгч А.Тамир "Ажил хаялт эхэлвэ үндэсний хэмжээнд зохион байгуулна. Ажил хаялт хамгийн эцсийн арга хэрэгсэл. Эцсийн арга хэрэгсэлд битгий хүргээчээ гэж хүссэн ч маргаашаас орон даяар ажил хаялт зарлахаас өөр аргагүй нөхцөлд хүрлээ. Үүнээс гарах маш олон сөрөг үр дагавар гарна. Үүний хариуцлагыг төр хариуцна. Манай салбарынхан 30 хувийн цалингийн нэмэгдэл хүсч байна. Маргааш гэхэд шууд нэмэхгүй гэхэд үе шаттайгаар нэмэх саналаа хэлээч ээ. Эрчим хүчний яамнаас санал болгож буй 10 хувийн санал гэдэгтэй санал нийлэхгүй. Инфляци, худалдан авах чадвар хэрхэн буурч байгаа билээ. Мөнгөний ханш 20 хувиар унаад байхад 10 хувийн цалингийн нэмэгдэл бол нэмэгдэл биш. Маргааш гэхэд нийтээр тог, цахилгаангүй болох нөхцөл бүрдээд байна. Энэ ажил хаялтыг ҮЭ-ийн гишүүн байгууллагуудын нэг нь ч хүсээгүй. Гэвч ийм нөхцөл байдалд хүргэж байна" гэлээ. 

ҮЭ-д нэгсэн эрчим хүчний 22 байгууллага ажил хаялтад нэгдэхээр мэдэгдсэнийг энэ сарын 22-нд салбарын сайд, яаманд бид мэдэгдсэн. Эрчим хүчний үнэ тариф олон жилийн алдагдлаас үүссэн. Байнгын алдагдалтай явж ирсэн энэ салбарт төр өөрөө татаас өгөх ёстой. Үнэ тариф хүчээр барьсан юм бол  оронд нь татаас өгөх байдлаар энэ салбарт ажиллаж буй иргэдийн цалин хөлс, техникийн шинэчлэлийг хийх ёстой.