m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2 цагийн дараа
262
ЭЕШ: Гар утас ашиглахыг оролдсон 22 шалгуулагч илэрч, дүн оноог нь хүчингүй болгосон

Элсэлтийн ерөнхий шалгалтыг авч, дүн гарсантай холбоотой Боловсролын яамнаас мэдээлэл хийлээ. 800 оноо авсан хүүхдүүдийн тоо, шалгуулагчийн тоо энэ жил өссөн. Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат "Энэ жилийн элсэлтийн шалгалт ноцтой зөрчил дутагдалгүй явж дууслаа. 49 мянга гаруй хүүхэд бүртгүүлснээс математик 33116 буюу бүртгүүлсэн шалгуулагчын 94 хувь нь шалгалтдаа хамрагдсан. Монгол хэл дээр 91 хувь нь хамрагдсан байна. Хамгийн өндөр ирцтэй нь нийгэм судлалын хичээл байсан бол хамгийн бага ирцтэй нь орос хэлний шалгалт байлаа. Энэ жил 194 хүүхэд 10 хичээл дээр 800 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Өнгөрсөн жил 164 шалгуулагч 800 оноо авч байсан. Энэ нь хүүхдүүд сайн байсан гэхээс гадна энэ жил шалгуулагчийн тоо өссөн. 

 

Шалгалтын дүн мэдээг өнгөрсөн хоёр жилийн хэмжээст онооны дундажтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Элсэлтийн шалгалтын журамд өөрчлөлт оруулж, олон улсын шалгалтын дүнг дүйцүүлдэг болсон. Энэ жил 6032 шалгуулагч олон улсын шалгалтын дүн оноог элсэлтийн шалгалттай дүйцүүлсэн. Энэ жилийн статистикийн анхаарал татсан зүйл нь өмнө нь хувийн сургуулийн суралцагч илүүтэй сурагч оноогоо дүйцүүлэх хүсэлт гаргадаг байсан. Харин энэ жилээс улсын сургуульд суралцаад дүйцүүлэх хүсэлт гаргасан нь нийт хүсэлт гаргагчийн  70 орчим хувийг эзэлж байна. 

Элсэлтийн шалгалтын зохион байгуулалт, сэдэв даалгаврыг жил бүр сайжруулдаг. Энэ жилийн хувьд гар утас ашиглахыг оролдсон тохиолдол улсын хэмжээнд 22 шалгуулагч илэрч, дүн оноог нь хүчингүй болгосон. 

Элсэлтийн шалгалтыг жилд 2 удаа авдаг болсон. Иймээс 12-р сард өвлийн элсэлтийн шалгалт дахин авна. 

Боловсролын ерөнхий газрын дарга н.Тамир: ЭЕШ-ын дүн гарсантай холбоотой өнөөдрөөс их дээд сургуулийн элсэлт эхэлж долдугаар сарын 3-н хүртэл зохион байгуулж, ур чадварын шалгалтыг сургуулиуд дээр өнөөдөр, маргааш зохион байгуулж байна. Энэ жилийн сургуулийн босго оноо 480 оноо байна. Энэ жил математикийн хичээлийг хамгийн их хүүхэд өгсөн" гэлээ.