М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
113
УИХ-ын гишүүн П.Наранбаяр: “ИТХ-ын сонгуульд өөр багийн иргэдийг шилжүүлж санал авсан байна"

УИХ дахь хүн намын зөвлөл хаврын чуулганы үеэрх ажлуудаа тайлагналаа.

УИХ-ын гишүүн П.Ганзориг: “Хүн намын зүгээс татварын тухай хууль дээр байр сууриа илэрхийлэн ажиллаж, амжилттай батлууллаа. Хүн намын мөрийн хөтөлбөрийн дагуу иргэд ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэрт гарахаар амьжиргааны түвшин эрс дорддог тогтолцоог сууриар нь өөрчлөх хэрэгтэй. Үндсэн тэтгэврээс гадна гурван давхаргат тэтгэврийн тогтолцоо оруулах хэрэгтэй. Тиймээс тэтгэврийн багц шинэчлэлийг дэмжиж ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, төрөөс хяналтыг багасгах тал дээр олон хуулийн төсөл дээр ажиллаж байна”

Аймгийн болоод нийслэлийн хэмжээнд ИТХ-ын сонгуульд хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулах хэрэгтэй гэсэн байр суурийг Хүн намаас илэрхийлж байна. Энэ талаар

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: “Аймгийн ИТХ-д санал өгсөн хүмүүсийн 50 хувь нь дэргэдэх багийн иргэд шилжин ирж, “царцаа” маягаар сонгууль өгсөн нь төрийн эрхийг хууль бусаар авч буй хэрэг.

Тогтолцооны шинжтэй засаглалын хямрал ИТХ-д хүртэл бий болсон. Яагаад гэвэл бүгд Засаг даргынхаа халаасанд орсон байна. Бидний нүдэн дээр “царцаа” нүүлгэж сонгуулийн үр дүнг гаргаж байхад ард иргэд, хэвлэл мэдээлэл маань соргог байгаасай гэж хүсэж байна. Бид ч бас та бүхэнтэй ажиллахад бэлэн байна” гэлээ.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: “Хаврын чуулганы эхний нэг сард боловсролын сайд байсан үе. Дөрвөн ажлыг голчилж хэлье. Нэгдүгээрт, багш ажилчдын үндсэн цалинг 50 хувь өсгөсөн явдал. Хоёрдугаарт, боловсролын дэмжих жилийн хүрээнд хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөсөн. Гуравдугаарт, сургуулийн өмнөх болон бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэн баталлаа. Дөрөвдүгээрт, хувийн хэвшлүүдтэйгээ хамтран багийн бага сургуулиудыг байгуулснаар хүүхдүүд гэрээсээ сургууль руу явах боломжийг олгосон явдал юм. Хүүхдийн оролцоог зохицуулах хуулийг боловсруулаад өргөн барихад бэлэн болсон. Ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ. Улсын нисэхийн тухай хууль, уур амьсгалын тухай хуулийн ажлын хэсэгт ажиллаж, энэ хоёр хууль хоёулаа батлагдсан байна” гэлээ. 

Шууд үзэх: https://www.facebook.com/MASS.TV.OFFICIAL/videos/1615694850557904