М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
5 цагийн дараа
120
П.Ганзориг: "Эрчим хүчний үнийг тодорхой хэмжээнд зах зээлийн зарчимд нийцүүлж үе шаттайгаар чөлөөлөх хэрэгтэй"

УИХ-ын гишүүн П.Ганзориг: "Эрчим хүчний салбар тэр чигтээ төрийн оролцоотой болчихсон. Асар их хэмжээний алдагдалтай, эх үүсвэр нь бүгд гадаадаас. Өнгөрсөн жил бид нар лаа барьж өвөлжлөө шүү дээ.

Энэ асуудлыг шийдэхийн тулд эрчим хүчний үнийг тодорхой хэмжээнд зах зээлийн зарчимд нийцүүлж үе шаттайгаар чөлөөлөх хэрэгтэй. Тэгж байж нөгөө талд цалин хөлсийг нэмэх асуудал ч шийдэгдэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайд Б.Найдалаа таван байршилд сэргээгдэх эрчих хүчний нээлттэй дуудлага худалдааг анх удаа зарласан юм. Ингэснээр төвийн системд эрчим хүчээ нийлүүлэх өртөг гурав дахин буурсан. Хувийн хэвшлийн зуун хувь хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт эхэллээ. Энэ нь салбарын бусад зардлуудад зориулагдах бололцоог нэмэгдүүлж байна. Ийм байдлаар үе шаттайгаар, сууриар нь засахаар ажиллаж байна" гэв.