m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2026.06.29 15:03
187
Ө.Шижир: Эрчим хүчний салбар нь алдагдалтай байхад гурван компанийн захирал 20 саяас дээш цалинтай байна

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр “Аудитын газрын дүгнэлтээр эрчим хүчний гурван компанийн захирал нь 20 саяас дээш цалинтай байна. Салбар нь тэр чигээрээ алдагдалтай байхад ийм хэмжээний цалин авч байгаа нь ажилчдын бухимдлыг төрүүлэх нь ойлгомжтой. Салбар нь шинэчлэл хийгээгүй, өвөлдөө нэгээс хоёр дэлбэрэлт болсныг аргацааж өнгөрөөдөг. 

Ерөнхий сайдыг огцруулах бичигт би хувьдаа гарын үсэг зурсан.

Цалин, тэтгэвэр нэмэхийн тулд орлогын эх үүсвэрээ олон болгох хэрэгтэй. Одоо байгаа алт, зэс, нүүрс гурваа зараад, хамааралтай байгаад байлгүй тэлэх ёстой. Гадаа ахмадууд хоёр сар шахуу суучихлаа. Тэдний тэтгэврийг 1.5 сая болгоход төсвөө л нэмэгдүүлэх хэрэгтэй байна" гэлээ.