m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2026.06.29 16:29
177
Монгол улсад 200 орчим тонн алтны нөөц ашиглахад бэлэн болсон байна

УИХ-аас Засгийн газарт эдийн засгийн өсөлтийг хангах үүрэг чиглэлүүдийг өгсөн. Энэ хүрээнд ашигт малтмалын ашиглалтыг идэвхжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг болсон Бортээгийн нүүрсний ордыг ашиглах сонгон шалгаруулалтыг зарлаж асуудлыг шийдвэрлэсэн.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: “Монгол улсад 200 орчим тонн алтны нөөц ашиглахад бэлэн болсон байна. ЗГ бодлогоо гаргаж, Гацууртын болон Эрээн баавгайтын бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьлаа. Энэ хүрээнд жилдээ таван тонн орчим алтыг олборлосноор төгрөгийн ханшид эергээр нөлөөлөх боломж бүхий орд байсан. Гэвч зарим нэг тодруулах зүйл шаардлагатай учир түр хойшлууллаа гэсэн мэдээллийг аваад байна. Алт гэдэг гадаад валютын санг нэмдэг, төгрөгийн тогтвортой байдлыг хангадаг гол эрдэс баялгийн нэг. Эрдэс баялгийн үнэ байнга үнэ өндөр байдаггүй. Нүүрсний үнэ буусан энэ үед алт болон зэсийн үнээр нөхөх боломж уг нь бүрдээд байгаа. 

Гацуурт, Эрээн баавгайтын бүлэг ордын 34 хувийг үнэ төлбөргүйгээр төрийн мэдэлд авч, 500 тэрбум төгрөгийн татварын урьдчилсан төлөлтийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон байсан. 

Оюутолгойн 34 хувийг зээлээр авсан бол энэ удаад үнэ төлбөргүй авна. 50 хувиас доошгүй өгөөж улсын төсвөөр дамжиж төвлөрнө. Иймээс эдийн засгийн хувьд маш сайн тохироо юм. 2026 онд дэлхий нийтээрээ газрын ховор элементийн төлөөх өрсөлдөөн явагдаж байна. Иймд бид бусад ховор элементийн нөөцийг тогтоож, юутай байгаагаа мэдэх хэрэгтэй байна” гэлээ. 

Шууд үзэх: