m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
1 цагийн өмнө
151
“МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна

“МИАТ” ТӨХК ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ

  1. Түрээслэх эд хөрөнгийн танилцуулга

Зориулалт

Хэмжээ

Хаяг

1

Цайны газар, хоол үйлдвэрлэл

106м2

УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “Буянт-ухаа” ОУНОБ-ын баруун хойно, “МИАТ” ТӨХК төв байранд

  1. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийг хугацаа

2026 оны 07-р сарын 03-ны өдрийн 14:00 цагт

Материал хүлээн авах хаяг

УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байрны 105 тоот

Материал нээх хугацаа, хаяг байршил

2026 оны 07-р сарын 03-ны өдрийн 15:00 цагт

Эд хөрөнгө түрээслэх үнийн доод хэмжээ

Эд хөрөнгө түрээслэх 1м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ: /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020.02.18-ны өдрийн 49 дүгээр тогтоолын хавсралтын дагуу доод үнийг тогтоосон болно/

-        Цайны газрын зориулалтаар түрээсийн доод үнэ 10,000 /арван мянга/ төгрөг.

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

-        Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;

-        Албан тасалгааны зориулалтай байрны хувьд тусгай зөвшөөрөл шаардлагагүй;

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Оролцогч нь сонгон шалгаруулалтын материалыг битүүмжилж, материалын жагсаалтыг дугтуйны гадна талд дугаарлан бичсэн байх шаардлагатай.

* Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч тал бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

1.     Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

2.     Үйл ажиллагааны танилцуулга, сүүлийн 2 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлэх;

3.     Санхүүгийн чадварыг нотлох баримт /Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, түргэн хөрвөх чадварын хэмжээ (иргэн бол банкны тодорхойлолт, сүүлийн 1 жилийн дансны хуулга) ;

4.     Тогооч болон үйл ажиллагааг голлон гүйцэтгэх боловсон хүчний хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

5.     “МИАТ” ТӨХК-ийн ажилчдад зориулсан хоолны цэс, нэр төрөл болон үнийн мэдээлэл; /иж бүрдэл хоол оруулах/;

6.     Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал;

7.     Түрээсийн гэрээний хугацаанд 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэхүйц барьцаа төлбөр шаардана.

Бусад

-        “МИАТ” ТӨХК-ийн Спортын тэмцээн, уралдаан явагдахад,

-        Гадаад төлөөлөгч зочид ирэхэд ажилдаг байх.

  1. Түрээслэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслэх байр, талбайг “МИАТ” ТӨХК-ийн Төв байранд ирж үзэж болох буюу дэлгэрэнгүй мэдээллийг 09:00-14:00 цагийн хооронд 70700044 дотуур дугаар 1055, 89040567 утсаар авна уу.

Хаяг: УБ хот, ХУД, 21-р хороо, Буянт-Ухаа 45, “МИАТ” ТӨХК-ийн төв байр 105 тоот