Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
9 мин дараа
149
Цөлжилттэй тэмцэх COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XVIII хуралдаан болж байна. /2026.06.29/

 Тус бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.

Хуралдааныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нээж, COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, зохион байгуулалтын үйл ажиллагааг онцгой горимд шилжүүлэн ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Хуралдаанаар Үндэсний хорооны XVII хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Мөн дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

  • Ногоон бүсийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх асуудал;
  • Үндэсний хорооны даргын албан үүрэг даалгавар болон онцгой горимд шилжүүлэн ажиллах зохион байгуулалтын асуудал;
  • Оролцогчдын бэлгийн багц, хүлээн авагч улсын гэрээний багц болон хүний нөөцийн зохион байгуулалтын асуудал;
  • Цэнхэр бүсийн павильоны түрээсийн төлбөрийн орлогыг Ногоон бүсийн санхүүжилтийн дутагдлыг нөхөн санхүүжүүлэх боломж;

Түүнчлэн хурлын үеэр COP17 бага хурлын соёлын концепц, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудлын захиалгын явц, бага хурлын тунхаг бичгийн төсөл, өвийн хөрөнгө төвлөрүүлэлтийн асуудал болон Үндэсний хорооны Ажлын албаны бүтцийн өөрчлөлтийн талаар танилцуулга хийлээ.