
Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа агентлагуудын нэгдсэн “Нээлттэй өдөрлөг” болж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж, салбарын эрх зүйн шинэчлэл, цахим шилжилт, салбарын бодлого үйл ажиллагааны талаар танилцуулсан бол ХХҮЕГ-ын дарга З. Бауыржан “салбарын зорилго, зорилт мөн нэгж бүтцийн онцлох үйл ажиллагааны талаар мэдээллийг иргэдэд өглөө.
“Чөлөөлье” өдөрлөгт ХХҮЕГ-ын хувьд “Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газар, Нийгмийн халамжийн бодлогийн хэрэгжилтийн газар, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг зохицуулах газар, 6-н дүүргийн нэгж бүрэлдэхүүнтэй оролцож, байна.
Өдөрлөгийн хүрээнд “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, “Нийгмийн халамжийн үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, халамжийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх, Монгол Улсын иргэдийг Япон, Солонгос улс руу хөдөлмөр эрхлүүлэх, зуучлах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах юм.
Дүүргүүдийн хувьд “нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, санхүүгийн дэмжлэг авсан иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлах. Төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга явагдана.