Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
158
Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадамтай холбоотой зарим шийдвэрийг танилцуулна

Өнөөдөр болох үйл явдал:

08:00 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын форум НҮБ-ын байранд болно.   

08:00 цагт: Эрчим хүчний салбарынхан орон даяар ажил хаяна.

09:00 цагт: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол Төрийн ордны "Их Эзэн Чингис Хаан" танхимд болно.
09:00 цагт: УИХ-ын Байнгын хороодын хурал болно.

10:00 цагт: “Unlock the Mongolian Economy” өргөтгөсөн хуралдаан Гадаад харилцааны яаманд үргэлжилнэ.

11:00 цагт: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” үргэлжилнэ.

11:00 цагт: “Монгол Улсыг эдийн засгийн хоригт оруулж өгнө үү” сэдвээр иргэн Л.Ганболд “Монгол ньюс”-ийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

15:00 цагт: Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадамтай холбоотой зарим шийдвэрийг танилцуулна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг