

Хүн бүхэн ажилдаа яарсан нийслэлийн өглөө. Гартаа нэг удаагийн аягатай кофе барьсан хүмүүс олонтаа зөрнө.
Улаанбаатар хотод ойролцоогоор 300 кофе шоп байдаг гэж үзье. Тэдгээр кофе шопууд өдөрт дунджаар 30 аяга кофе борлуулдаг гэж тооцвол:
Өдөрт ойролцоогоор 9,000 ширхэг нэг удаагийн кофены аяга хэрэглэгдэж, 180 кг орчим хог хаягдал үүсэх боломжтой.
Энэ нь дахин ашиглах боломжтой шаазан аяга эсвэл хувийн аяга хэрэглэх нь нэг удаагийн хог хаягдлыг мэдэгдэхүйц бууруулах боломжтойг харуулж байна. Эдгээр аягануудын ихэнх нь PPL гэж нэрлэгддэг нимгэн хуванцар давхаргаар бүрсэн цаасаар хийгдсэн байдаг. Энэхүү найрлага нь тэдгээрийг дахин боловсруулахын өмнө хуванцар болон цаасыг салгах шаардлагатай байдаг тул тэдгээрийг уламжлалт аргаар дахин боловсруулахад хэцүү болгодог.
PPL хуванцрыг дахин боловсруулахад тулгарч буй бэрхшээлүүд
Нэг удаагийн аяганы ус нэвтрүүлдэггүй доторлогоо нь байгальд шингэдэггүй бөгөөд дахин боловсруулагддаггүй. Тиймээс өдөр тутамдаа шаазан аяга хэрэглэж хэвшицгээе.
