m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
4 цагийн дараа
146
О.Амгаланбаатар: Залуу малчинд 50 эм ямаа тасалж өгөх хуулийн төсөл санаачилна

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар хуулийн төсөл санаачилж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Малчны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан. Хөдөөний ард иргэдийн өмнө тулгамдсан номер нэг асуудал юу вэ. Түүхий эд үнэгүй байна. Малчдын залгамж халаагүй байна. Залуучууд эхнэргүй байна.

Хөдөө орон нутаг эзгүйрч байна гэдэг нь хамгийн тулгамдсан асуудал. Бидний аваад үлдсэн хүүхдүүдэд эхнэр олдохгүй байна гэдэг нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулсан. Малчид гэдэг нутаг орноо манаж байгаа хилчид буюу орон нутгийн эзэд. Гэтэл төрийн буруу бодлогын золиос болоод нутаг орондоо сайхан амьдрах боломжийг сүүлийн 30 жил байхгүй болгосон. Малжуулах төсөл нь цөөхөн малтай гэх шалгуур байсан. Харин энэ бол хөдөөд шинээр гэр бүл болж байгаа залуу гэр бүлийг дэмжих бодлого юм. Тэгвэл миний хувьд тулгамдсан энэ асуудлыг олж хараад Дөргөн нуур дээр тав дахь удаа гэр бүлгүй залуучуудын шоу зохион байгуулах гэж байна. Дөрвөн удаагийн арга хэмжээнээс нийт 300 орчим хос төрөөд 300 хүүхэд мэндэлсэн байна. Энэ жил долдугаар сарын 27-ноос гурван хоног энэ арга хэмжээ хийгдэнэ. Хөтөлбөр нь Говь-Алтай аймгийн сошиал хуудаст мэдээлэл нээлттэй байгаа. 

Хөдөөд байгаа залуу малчдын хувьд хамгийн тулгамдсан асуудал орлогын асуудал байдаг. Эцэг эх нь 150-200 мал тасалж өгсөн ч орлогогүйн улмаас нутаг орондоо амьдрах боломжгүй болж байна. Иймээс аймаг орон нутгаас бид шийдвэр гаргаад залуу малчинд 50 эм ямаа өмч тасалж өгдөг хуулийг оруулж байгаа. Зарим нь татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байна гэж байгаа ч өнөөдөр малчин ард хөдөөд байхгүй болвол нутаг орон эзгүйрнэ" гэлээ.