m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
5 цагийн дараа
156
Ц.Даваасүрэн: Дубайн гэрээг цуцлах ёстой

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс Оюутолгойн зээлийн хүүгийн хэлэлцээртэй холбоотой тодрууллаа. Тэрээр "Өнөөдөр зөвхөн Оюутолгойгоос ачуулж байгаа баялгийн мөнгөн дүн 18 орчим их наяд төгрөг. Энэ нь цалин, тэтгэврийг гурав дахин нэмэх хэмжээний мөнгө. Бид энэ төсөлд хэрэв ахиц дэвшил гаргаад, нэгдэж чадвал бид иргэдийнхээ асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Дубайн гэрээг цуцлах ёстой. Монголын шүүх Ч.Сайханбилэгийг хууль бусаар Дубайн гэрээ хийсэн гэдгийг шийдвэрлэсэн. Үүнийг УИХ авч үзээд бүх зээл, Дубайн гэрээг хүчингүй болго гээд шийдсэн. Үүнийг л ажил хэрэг болгох хэрэгтэй. Зээл өөрөө хүчингүй. Нэн тэргүүнд Дубайн гэрээг цэгцлээд дараа нь Онтрегийн гэрээг сайжруулах ёстой. Оюутолгойн менежментийн баг ашгаа ихэсгэвэл цалин нэмэгддэг биш зардлаа өсгөвөл цалин нэмэгддэг схемтэй. Үүнээс нь харахад луйврын компани байгаа биз. Төр төмөр нүүртэй байх ёстой" гэлээ.