
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халах төлөвтэй байна. Хэт халууны үед хоол хүнсээ зөв тохируулснаар бие махбодь хэвийн байдлаа хадгалах юм.
НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны Эрдэм шинжилгээний ажилтан П.Ану: "Гадаа халуун үед шингэнээ нөхөх нь чухал. Түүнчлэн шингэний хэрэглээгээ хянах хэрэгтэй. Хүнд өлсөх, цангах мэдрэмж яг адилхан мэдрэгддэг. Зарим хүн цангаж байгаагаа анзааралгүй өлсөөд байна гэж боддог. Улмаар ус уухын оронд юм иддэг. Мэдээж юм идсэнээр гаднаас илчлэг, шим тэжээл авч байгаа ч таны шингэнийг нөхөхгүй.
Нэг дор идсэн тэр хэмжээний хоол хүнсийг боловсруулахын тулд биед илүү их дулаан үүснэ. Гадаа халуун, дотор ч дулаан нэмэгдэнэ. Иймд аль болох олон давтамжтай бага хэмжээгээр нэг удаадаа идэвхтэй хооллох хэрэгтэй.
Халууны улиралд энергийн ундаа, спорт ундааг тохируулан хэрэглэх нь зүйтэй. Төрлөөсөө хамаараад харилцан адилгүй боловч энэ төрлийн ундаа нь дийлэнх тохиолдолд нэг аяга кофенд байдгаас их кафейныг өөртөө агуулдаг. Хамгийн гол нь аливааг тохируулан хэрэглэх нь зүйтэй"
