m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
3 цагийн дараа
133
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн нэгдсэн холбоодоор дамжуулан зарим лицензийг олгодог болох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Тэрээр "Энэ хуулийн хэрэгцээ шаардлага олон улсын түвшинд эрүүл мэндийн ажилтны тухай хууль хэрхэн бусад хуультай уялддаг тухай судалгаа шинжилгээ хийсний үндсэнд энэ анхдагч хуулийн төслийг боловсрууллаа. Эрүүл мэндийн ажиллтны тухайд хэд хэдэн онцлог зүйлүүд байгаа. Хуучин Эрүүл мэндийн тухай хуулиар салбарын мэргэжилтний эрх үүрэг зохицуулагддаг байсан бол энэ хуулиар эрүүл мэндийн салбарын нийт 67 мянган ажилтны эрх үүрэг зохицуулагдана. Сувилагчийн тангаргиййг албан ёсоор хуульчилна. Гуравдугаарт, энэ салбарт ажиллаж буй нийт ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг хуульчилж байна. Орон сууцны хангалт, 10-аас дээш жил ажиллаж байгаа ажилтны нэг хүүхдийн их дээд сургуульд суралцах хөнгөлөлт, тэтгэлэг олгох, ажил мэргэжлээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд амь насаа алдсан тохиолдолд нөхөн олговрыг тусгалаа. Мөн эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалыг хэрхэн зохицуулах талаар тусгагдсан. Хамгийн чухал зүйл нь эрүүл мэндийн ажилтны нэгдсэн холбоо байгуулж, үүгээрээ зарим нэг төрийн олгодог байсан лицензийг мэргэжлийн холбоодод нь олгох нь хамгийн чухал өөрчлөлтийн нэг" гэлээ.