

Шатахууны нөөцийн хувьд А92 төрлийн бүтээгдэхүүн 37 хоногийн нөөцтэй, дизель түлш 31 хоногийн нөөцтэй буюу хэвийн байгаа. Баяр наадмын үе ирж буйтай холбоотой шатахууны хэрэглээ ихэсдэг гэхдээ нөөц хангалтай байгаа.
Нөөцийн хувьд тасалдал үүсэх нөхцөл байхгүй. Хэдийгээр ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой нийгэмд тасалдал үүснэ гэдэг ойлголт байна. Үүнд албан ёсоор хэлэхэд нөөц хангалттай, захиалга хийсэн. Мөн БНХАУ-аас бүтээгдэхүүн авах хэлэлцээр хийгдээд явж байгаа.
ОХУ-аас 92 төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол үнээр авдаг. Гэрээнд тусгагдсаны дагуу 4 сар тасралтгүй 30 хувиас дээш нэмэгдсэн тул А92 бүтээгдэхүүний үнэ дээр нэмэгдэх нөхцөл үүсэх гэж буйг аж ахуй нэгжүүд хэлж байгаа.
Дизель түлшний хувьд үнэ буулгах бодлогын ажлыг хийгээд явж байна. Наадам дуустал үнийн асуудал ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Нөөц болон хангалтын хувьд хэвийн байсаар байна. Харин үнийн хувьд наадмын дараа зөвлөл хуралдаж шийдвэр гаргана. А92-ийн үнэ бол бага хэмжээнд нэмэгдэх, дизель түлшний үнийг буулгахаар байгаа.
