m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
5 цагийн дараа
122
Д.Цогтбаатар: 27 байнгын хорооноос манайх хамгийн зарчимч ажилласан байнгын хороо

Өчигдрийн ХЗБХ-ны хуралдаанаар Д.Цогтбаатар байнгын хорооны даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, оронд нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ХЗБХ-ны даргаар дэмжигдсэн. Энэ талаар түүнээс тодрууллаа. Тэрээр "Хааны алба халаатай. Ирэх цагтаа ирж, явах цагтаа явах нь улс төрийн соёл. 76 гишүүнтэй парламентын үед 2023 онд ХЗБХ-ны дарга болж байсан.  Дараа нь 126 гишүүнтэй болсны дараа мөн даргаар  үргэлжлээд ажиллаачээ гэх хүсэлтийн дагуу ажиллаж, дахиж сунган ажилласан. Уг нь энэ алба нэг жилийн хугацаатай байх ёстой байхгүй юу. 

Намайг туршлагаа ашиглаад ажиллаачээ гэсний дагуу ажилласан. Харин одоо манай байнгын хороо төлөвшсөн гэж үзэж байна. 27 байнгын хорооноос хамгийн зарчимч ажиллаж байгаа байнгын хороо.

Нэгэнт төлөвшсөнөөс би өөрөө саналаар ажлаа өгье гээд өгч байна. Байнгын хороо даргалах хугацаанд гадны байгууллагын хийсэн судалгаагаар шүүхийн индекс 51-57 функт болж өслөө. Шүүх л шийдэхгүй байна гэдэг байсан бол тийм нийгмийн сэтгэлзүйтэй үед нэг функт өсгөх ч хэцүү. Энэ үед зургаан функт өсгөсөн гэдэг нь манай байнгын хороо сайн ажилласан гэсэн үг. 2023 онд байнгын хорооны дарга болоод хамгийн түрүүнд шүүх хуралдааныг нээлттэй болгож, зургаан сар дотроо батлуулсан. Одоо дээд шүүхийн бүх шүүх хурал лайваар, ил тод болж байгаа. Дараа нь шүүгч хэн нэгний нөлөөнд автаж, шийдвэр, хэлсэн үгээ засах боломжгүй болсон.  Шүүхийг нээлттэй болгох тал дээр ажиллалаа. Шүүхийг байгулулагын ажиллах нөхцлийг нь сайжрууллаа. Тал талын олон арга хэмжээ авсны хүчинд үр дүн гарсан" гэлээ.