m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
5 цагийн дараа
141
Н.Номтойбаяр:Бөхчүүд над руу смс бичихээ зогсоо

Шадар сайд Н.Номтойбаяраас үндэсний их баяр наадамтай холбоотой тодруулга авлаа. Тэрээр "Энэ жил НҮБ-аас батлагдсан том тогтоол байгаа. Дэлхийн адууны өдрийг энэ сарын 13-нд тэмдэглэх гэж байна. Гаднаас төрийн өндөр зочин, гийчин ирэх гэж байна. Тэгэхээр хүн болгонд таалагдах шийдвэр гарах боломжгүй. Анх удаа 1024 бөх барилдаад 10-нд эхэлж байгаа юм биш. Өмнө нь бас ингэж зохион байгуулж байсан. Баяр наадам зохион байгуулах комисс ЗГ-т байдаг. Морин спорт уяачдын холбоо, шагай, бөхийн холбоо, харваачдых гээд олон холбоод ажиллаж, энэ бүхний уялдаа холбоог хангадаг. Мөн дэд хороодууд ажилладаг. Тухайлбал, билеттэй холбоотой асуудалд бас буруу ташаа мэдээлэл явж байна. Өнгөрсөн жил цахимаар худалдангуут блоклоод бөөнөөр нь авах тохиолдол гарсан байна. Түүнийг нь цагдаагийн байгууллага, кибер аюулгүй байдалтай тэмцэх газраас шалгаж дүгнэлт гаргасан байна. Үүнд үндэслэн зөвлөмж, журам гаргасан. Сонгон шалгаруулалт нь хуулийн дагуу явагдаж, худалдаа эхлэнгүүт цагдаа, тагнуул хүртэл шалгаж байгаа. Нэг IP  хаягнаас хоёр билет л авах боломжтой. Түүнээс биш шаглах зорилготой, олноор авах боломжгүй. Урилга дотроо хоёр янз. Нэг нь гадны зочин төлөөлөгч, хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэнд төлбөргүй урилга илгээнэ. Их хурлын гишүүдэд төлбөртэй урилга тараагдана. 

Бөхчүүд над руу смс бичихээ зогсоо. Үнэндээ аймгийн наадмууд 7-9-нд болж байгаа. Улсын наадмыг 10-нд зарлахаар улсын цолтой бөхчүүд аймаг руу очиж барилдах боломжгүй болчихоод байгаа юм.

Өндөр цолтой бөхчүүд сумын бөхчүүдийг очоод арчаад, хамаг бай шагналыг нь авна. Зохион байгуулалттай аймгийн арслан төрүүлдэг. Зүгээр л шударга наадам хийхэд юу нь болохгүй байгаа юм. Үүнийг болиулах гэж 10-нд нэгийн даваа эхлүүлье гээгүй. Гол нь 13-нд дэлхийн адууны өдөр болж байгаатай холбоотой" гэлээ.