

Эрчим хүчний сайд Б.Найдалаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Энэ жил цахилгаан тасалдах эрсдэл байсаар байгаа. Гол нь эрсдлийг бууруулахын төлөө ажиллаж байна. Таван аймагт нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 12.1-нээс өмнө ашиглалтад оруулахаар шахаж ажиллаж байгаа. Тодорхой хэмжээнд эдгээр станцууд ашиглалтад орвол төвийн эрчим хүчний ачаалалд дэм болно. Мөн бид зөвхөн станц ярьж байна. Тэгвэл хэрэглэгчид бид өөрчлөгдөх хэрэгтэй байна. Эрчим хүчээ хэмнэж, хэзээ яаж ашиглахаа зохицуулдаг болох хэрэгтэй. Оргил цагийн үед яавал эрчим хүчээ хэмнэх вэ, яавал бидний цахилгааны мөнгө бага гарах вэ гэж бодох хэрэгтэй байна. Иргэдэд илүү мэдээллийг нь өгөх хэрэгтэй юм байна" гэлээ.
