

Өнөөдөр буюу долдугаар сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганаар УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг олонхын саналаар томиллоо. Тэрээр Монголбанканд 13 жил ажиллаж, 2016 оноос Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн Газрын захирал болон дэвшжээ.
Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээр
Э.Анар нь 1.4 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, 722 сая төгрөгөөр үнэлэгдэх 4 автомашинтай юм. Өөрийн орлого 131 сая, гэр бүлийн орлого 482 сая мөн 1.7 тэрбум төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн байна. Тэрээр 2018 онд Улсын Алдарт уяач цол хүртжээ.
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал
Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал
Хяналт шалгалтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч
Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн
