Монгол Улсын Засгийн газраас УИХ-д яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хууль Монгол Улсын Их Хурлын 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлагдлаа.
Нийгмийн даатгалын тогтолцоонд “шударга” зарчим нэвтрүүлсэн, гурван тулгуурт болгосон, иргэн болон ажил олгогчдоо ээлтэй хууль батлагдлаа. Ингэснээр ирээдүйд тэтгэвэр авах иргэдийн эрх зүйн орчин сайжирч, одоо тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэвэр 2027 оны 1-р сараас 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэв.
Энэхүү шинэчлэлээр урт хугацаанд нийгмийн даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ даатгуулагчийн нийгмийн хамгааллын баталгааг сайжруулж, ажил олгогчийг дэмжих, тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүллээ.