

УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс өргөн барьсан Хөрөнгө хураах хуулийн талаар нь тодрууллаа. Тэрээр "Хөрөнгө хураах хуулийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхгүй нь тодорхой боллоо. Өчигдөр ТББХ дээр шаардлагаа тавьсан. Энэ хуулийн төслийг өргөн бариад гурав дахь чуулгантайгаа золгож байна. 406 хоног болж байна. Намрын чуулганаар дахиж хүлээж чадахгүй. Хэлэлцүүлээд хэлэлцэх эсэхийг нь мэдмээр байна. Хэн нь ямар байр суурьтай байгаа юм. Хэн нь дэмжиж, хэн нь эсэргүүцэж байна. Хэлэлцэхгүй ээ гэвэл байнгын хороогоор оруулаад унагах хэрэгтэй. Хэлэлцсэнээ дэмжинэ гэвэл энэ хуулийг баталж харуулах хэрэгтэй. 2027 оноос авахуулаад хөрөнгө хураагдаж, тэр нь зориулалтын дагуу зарцуулагддаг байх ёстой. Энэ хуулийг батлахыг хүсэхгүй хүн зөндөө байна. Төрд байсан, тайлбарлаж чадахгүй хөрөнгөтэй хүмүүс зөндөө байна. Нам дамжсэн мөнгөтэй хүмүүс, бизнес улс төрөө тэжээж тэтгэдэг хүмүүс
Сүүлийн долоо хоногт өдөр шөнөгүй хуралдаад байна. Яагаад дөрөв, тавдугаар сард ингэж хуралдаагүй юм. Үр дүнгийн хувьд хууль баталсан тоогоороо өмнөх парламентад хүрээгүй байх. Өнгөрсөн намрын чуулганаа МАН-ын дарга хэн байх вэ гэж тойрсоор бүтэн алдсан" гэлээ.
