m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
5 цагийн дараа
254
Б.Мандхай: Шүүмжлэлтэй асуулт асуусны төлөө Ж.Энхбаяр гишүүн "ална шүү" гэж заналхийлсэн

УИХ-ын нэгдсэн чуулган дээр ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр Б.Мандхай гишүүнийг заналхийлсэн талаар нь тодрууллаа. Тэрээр "Чуулган дээр төсөв төлөвлөгөөтэй холбоотой шүүмж хэлсний төлөө микрофон хаагдсаны дараа Ж.Энхбаяр гишүүн намайг "ална шүү" гэж хэлсэн. Энэ бол хоёр дахь удаагаа болж байгаа үйлдэл. Би эрэгтэй хүн байсан бол намайг зодох юм байна. Микрофон харахаараа дандаа худлаа ярьдаг. Надаас ах, олон удаа парламентад суусан үлгэр жишээ болох ёстой хүн ингэж харьцаж байгаад би тэр хүнээс айж байна. Манай жигүүрт сууж байсан танхимд байсан бүх хүн үүнийг нь сонссон. Сонссон байхад нь үгүй гэж хэлээд гүрдэж байгаад нь гайхаж байна. Иймээс би ёс зүйн хороонд хандана гэж бодож байна.

2025 оны төсвийг төлөвлөөд хэрэгжүүлсэн тухайн үеийн сайд Ж.Энхбаяр байсан. Чуулган бол мэргэжлийн мэтгэлцээн. Миний хувьд орон нутгаар сая яваад ирсэн, орон нутгийн амьдрал хүнд байна. Ядуурлын түвшин малтай байсан, жижиг дунд бизнесийнхэн ядуурлын бүсэд ороход тун ойрхон байна. Хүн амын гуравны хоёр нь ядуу руу ороход бэлэн байж байдаг. Гэтэл ХАА-н салбарын  төлөвлөгдсөн төсвийг харахад нийт төлөвлөөний 50 хувийн гүйцэтгэлтэй, үр дүнгээ давуулан биелүүлсэн тайланг өөрсдөө бичсэн байгаа юм. Үүнийг нь шүүмжилж, асуусан юм" гэлээ.