
Хэт халуун өдрүүд ойрын үед үргэлжлэх тул наршилт, нарны хордлогоос сэргийлэх талаар онцгой анхаарахыг НЭМТ-өөс анхаарууллаа.
Наршилтад өртөх өндөр эрсдэлтэй хүмүүс
- Бага насны хүүхэд
- Даралт ихтэй өндөр настан
- Гадаа ажилладаг хүмүүс
- Архаг, хууч зүрх судасны өвчтэй хүмүүс
Наршихаас урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг авна
- Ус, шингэнийг бага багаар ойр ойрхон уух
- 8-10 цагийн хооронд гадаа тоглуулах
- Ханцуйтай даавуун хувцас малгай өмсүүлэх
- Наранд удаан тоглуулахгүй байх
- Бүлээн усанд оруулах
- Машинд удаан байлгахгүй байх
- Толгойг норгох

Хэрвээ наршилт, нарны хордлогод өртвөл дараах шинж тэмдэг илэрнэ
- Сульдах
- Биеийн халуун нэмэгдэх
- Бөөлжих толгой өвдөх
- Амьсгаа давхцах
- Гүйлгэх