
Дэлхий нийтийн анхаарал хандуулж буй асуудал руу чиглэсэн хууль батлагдсанаар ногоон санхүүжилт, ногоон зах зээл рүү шилжих ажлуудыг хийх юм. Хөрөнгө оруулалтыг татсанаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх, арилжааны зах зээл бий болох тогтолцоо бий болж байна. Энэхүү хуулийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Э.Болормаа, гишүүдээр яамны сайд асан Д.Одонтуяа, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Наранбаяр, С.Эрдэнэбат, Ч.Ундрам, Г.Ганбаатар, Б.Батбаатар, Н.Батсүмбэрэл гэсэн есөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаа.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: “Наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд болох цөлжилттэй тэмцэх НҮБ-ын 17-р бага хурлыг зохион байгуулахын өмнө хуулиа баталлаа. Дэлхий дээр энэ төрлийн хуультай цөөхөн улс орнуудын нэг болж байна. Хоёр парламент, гурван засгийн газрын нүүрийг үзэж байж батлагдлаа”
УИХ-ын гишүүн Э.Болормаа: “Хуульд тусгагдсан хоёр гол зүйлийг товчхон тайлбарлая. Нэгдүгээрт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг төрийн байгууллагууд болон засгийн газрын хувьд хэн, хаана, юу хариуцаж ажиллах нь тодорхой болж байна. Мөн салбарын нэршил, ойлголтуудыг хууль эрх зүйн хүрээнд бий болголоо. Хоёрдугаарт, дэлхийд явагдаж буй ногоон санхүүжилтийг Монгол улсдаа татах суурь зохицуулалтыг оруулснаараа ач холбогдолтой”
Шууд үзэх:
