

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: “Энэ хүртэл олон юм болж хуулийн хэлэлцүүлэг явлаа. Хууль болгох эсэх нь намрын чуулганаар санал хураагдана гэдэг хариуг авлаа. Харамсалтай байна. Арваад сарын өмнө бидний 70 гаруй гишүүн өргөн барьсан. Олонх өргөн барьсан юм чинь батлагдах болов уу гэтэл янз бүрийн байдлаар процесс болгон дээр удаашруулалт явлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орлоо. Ахлагчийг шинээр томилоход цаг хугацаа алдлаа. Би бол хувьдаа ажлын хэсгийн гишүүддээ баярлаж байна.
Гэвч монголын ирээдүйн төлөө гэсэн хууль маань дэгийн таван хоног гэсэн тайлбартайгаар хойшилж байгаа нь харамсалтай байна.
Би бүтэн жил гаруй хугацаанд цахим сүлжээнд гүтгэлэгт өртсөн. Чин сэтгэлээсээ үзэл санаагаа хамгаалж байсан учраас айх зүйл байхгүй. Намрын чуулган хүртэл гишүүдийн байр сууринд нөлөөлөх зүйлс болж магадгүй.
Шууд үзэх:
