М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
149
Г.Занданшатар: "Хиймэл оюунд танил тал, арын хаалга гэж байхгүй"

Энэ удаагийн чуулганыг “ТХЗ-17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. Чуулга уулзалтад НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төвийн захирал, профессор Киёотэру Цүцүй, Калифорнийн их сургуулийн Улс төр судлалын профессор Стивен Фиш, Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн Олон улс судлалын сургуулийн Олон улсын аюулгүй байдлын болон Улс төрийн эдийн засгийн ухааны профессор Лиф-Эрик, Цахиурын хөндий дэх Silkroad Innovation Hub-ийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ассет Абдуалиев нарын гадаадын нэр хүнд бүхий эрдэмтэн, судлаачид оролцоно. Мөн УИХ, Засгийн газрын гишүүд оролцож байр сууриа илэрхийлнэ.

Энэхүү чуулганыг УИХ-ын Тамгын газар, Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сан, Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судлалын төв хамтран зохион байгуулдаг. 

Г.Занданшатар:  “2030 он гэхэд хүрэх зорилготой НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилго гэж бий. Үүний тулд дэлхийн улс орнууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дөрөв дэх удаагаа хурлыг зохион байгулж байна. Энэ удаагийн хурлаар ардчилалд иргэдийн оролцоо хумигдаж буй асуудал болон шийдлийн талаар хэлэлцлээ. Хоёрдугаар хэсэгт хиймэл оюун ухаан, газрын баялгийг ард түмэнд үр өгөөжтэй хүртээх талаар хэлэлцэнэ.

Баялагийн тэгш шударга хуваарилалт бол бидний толгойны өвчин байсан. Энэ талаар гарц шийдлийг ярилцаж байгаа нь хурлын хамгийн гол ач холбогдол юм. Хиймэл оюунд арын хаалга, танил тал гэж байхгүй, улс төрийн нөлөөнд автахгүй. Тендер, төрийн худалдан авалт, шүүхийн шийдвэр, сонгууль зэргийг хиймэл оюун ашиглан шударгаар шийдэж болно.”