М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
106
Г.Дамдинням: Улс төржиж гацсан олон асуудлыг гацаанаас гаргалаа

Г.Дамдинням: Төрийн өмчит компаниудыг яаралтай олон нийтийн хяналтад ...

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: “Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууслаа. Энэ бол 13 жил хүлээгдэж байсан ажил. Мөн 100 гаруй багц хууль бүхий бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг баталлаа. Оюутолгойтой холбоотой олон асуудал байгаагаас хоёрыг нь шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, менежментийн төлбөрийг хоёр дахин буурууллаа. Хоёрдугаарт, зээлийн хүүг бууруулсан нь 30 их наядын зардлыг хэмнэсэн үзүүлэлт юм. Олон жил яригдсан том том асуудлыг шийдсэн чуулган болж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувь орон нутгийн хөгжилд очдог байсан бол 20 хувь очдог боллоо. Энэ бол хамгийн том өөрчлөлт юм.

Зөвхөн нүүрс биш зэсийг улсын төсөв бүрдүүлэх дараагийн өрсөлдөх том талбар гэж харж байна. Өмнө нь тухай жилийн нөхөн сэргээлтийн зардлын 50 хувийг төлөөд үйл ажиллагаа явуулдаг байсан бол тухайн төслийн нийт насжилтын гурваны хоёр нь өнгөрч байхад нөхөн сэргэлтийн зардлыг 100 хувь төлүүлэхээр болж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд тус тусдаа биш хамтдаа шийдвэр гаргаад тухайн уул уурхайн төсөлтэй нийгмийн хариуцлагын гэрээ хийдэг боллоо.

35 жилийн турш шатахууны нөөцийн саваа нэмэгдүүлээгүй. Энэ жилдээ багтаад 150 мянган м.куб савыг ашиглалтад оруулна. Энэ эрчээрээ ажиллаж, 2028 он гэхэд гурван сарын нөөцөө хадгалж чаддаг болно.

Одоогийн байдлаар ОХУ-д нөхцөл байдал хүнд байгаа ч бидэнтэй байгуулсан гэрээний дагуу долдугаар сард ямар нэгэн хомсдол гарахгүй. ОХУ-ын дотоодын үнээс хоёр дахин хямд үнээр авч байгаа учраас бензиний үнэ бага зэрэг нэмэгдэж, дизель түлшний үнэ буурна. Наадмын дараа шийдвэр гарна.