М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
248
Ахмадууд тэтгэвэр нэмэхийг шаардсан жагсаалаа зогсоолоо

2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх тэтгэврийн хэмжээг 100-300 мянган төгрөгөөр мөн инфляцтай уялдуулан 10 хувиар нэмнэ. Ахмадуудын шаардсанаар тэтгэврийн доод хэмжээг 1сая 500 мянган төгрөг болгоогүй юм. Өчигдрийн УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, илүү олон жил төлсөн нь их тэтгэвэр авдаг тэтгэврийн олон шатлалт тогтолцоонд шилжихээр шийдвэрлэсэн. 

Хүссэн шийдвэрээ гаргуулсан учир ахмадууд жил гаруй хугацаанд үргэлжилсэн жагсаал зогсоож байна гэж мэдэгдлээ.