

Өнөөдөр хаврын чуулгган өндөрлөж байна. Энэ мөчид тамхины хяналтын тухай хууль өчигдөр чуулганаар эцсийн хэлэцүүлэгээ хийлээ.
Гэхдээ эцэслэн батлах процесс намрын чуулган руу шилжиж байна. Уг нь хаврын чуулгандаа батлаад бэлтгэл ажлаа хийх байсан боловч цаг хугацаа болоэ эрх ашгийн хайчинд орлоо.
Нийгмийн эрүүл мэнд, хүүхдүүдийг хамгаалах энэ тамхины хяналтын хуулиа намрын чуулганаар батлуулна.
Энэ хуулийг гурван парламент дамнаж хэлэлцээд баталж чадаагүй хууль.
Томоохон мөнгөний ашиг сонирхол байдаг учир явж чаддаггүй. Эцэст нь үр хүүхдүүд эрүүл мэндээрээ хохироод үлдэж байна.
Энэ хууль олон аав ээж, эмээ өвөө, багш эмч нар, сэтгүүлчид та бүхний хүчин чармайлтын үр дүнд эцсийн хэлэлцүүлгээ хийсэн ахиц гарлаа гэж үзэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаннд тамхины тухай хуулийг нилээдгүй хэлэлцлээ. Маргааны гол асуудал нь хуульчлах ёстой юу үгүй юу гэдэг асуудал биш байлаа. Энэ бол хортой бүтээгдэхүүн учир татварын бодлого, хүүхдүүдийг хамгаалах бодлого байх ёстой.
Мөн энэ хуулийг харлуулах, буруу талруу гуйвуулдаг, эргэлзээ төрүүлж хэн нэгнийг хардуулж, гүтгэх үйл ажиллагааг хийлээ. Эцэс сүүлд нь энэ компаниуд нийлээд МУ-ын ерөнхийлөгчид хүртэл мэдэгдэл гарган ичгүүр сонжуураа алдсан үйлдэл гаргасан.
Би монгол хүний сарууд ухаанд итгэдэг. Үр хүүхдүүдээ хамгаалах энэ хуулиа намрын чуулганаар батлуулахын тулд улам илүү хичээж ажиллана.
