

Нийгмийн даатгалын хуулийн төслийг долдугаар сарын 2-ны УИХ-ын чуулганаар баталсан юм. Ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн С.Зулпхараас хуулийн онцлох заалтуудын талаар тодрууллаа.
С.Зулпхар: “Нийгмийн даатгалыг тогтолцооны шинэчлэлийг шинэ түвшинд гаргасан. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо руу шилжиж байна. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс суурь тэтгэвэр 100-300 мянгаар тогтоогдоно. Тухайн тэтгэвэр авагчийг ажилласан жил, төлсөн шимтгэлээс хамаарна. Үндсэн тэтгэвэр буюу одоо байгаа тэтгэвэр хэвээрээ байна. Цаашдаа үндсэн тэтгэвэр дээр ч мөн ажилласан жил, төлсөн шимтгэлтэй уялдуулан шударгаар авдаг болгоно. Үндсэн тэтгэврийн 20 хувь өвлөгддөг байсан бол суурь тэтгэврийн 50 хувь өвлөгддөг болж байна.
Ажил олгогч нарыг нийгмийн даатгалын дарамтаас чөлөөлөх шинэ заалт оруулсан. Тав хүртэлх ажилтантай жижиг бизнес эрхлэгчийн гурван ажилтан, дөрвөн ажилтны хоёр ажилтныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө.
Нийгмийн даатгал төлөгчдийн хүрээг тэлэх зорилго тавьсан. Албан бус секторт ажиллаж байгаа иргэн анх удаа даатгал төлж эхлэхэд 50 хувийг нь хөнгөлнө"
