

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан нар "Оюу толгой" төслийн талаар мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням “Хэрвээ Онтрэд хэлэлцээр хийгдэхээр болбол ард түмэнд нээлттэй хэлэлцэж, парламентаар оруулж шийдвэрлэнэ. Монголын ард түмэн баялгаасаа дийлэнх хувийг нь хүртэж чадахгүй бол гэрээ хийх шаардлагагүй”
Сангийн сайд З.Мэндсайхан “Рио Тинтотой хийсэн хэлэлцээрийн хамгийн том үр дүн бол 2039 оны ноогдол ашгийг 2026 он болгож наашлуулсан. Одоо хэдэн төгрөгийн ноогдол ашгийг Монгол улс авахыг тохиролцоно. Оюутолгой төсөл одоо ашигтай ажиллаж эхэлж байна. Оюутолгой төслийн зээлийн бүтцийг эргэж харахаар болсон. Монголын ард түмэнд ноогдох 53 хувийн өгөөжийг гүйцээж авахаар шаардаж ажиллана. Онтрэгийн өмнө энэ асуудлыг шийднэ” гэв.
