Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Орон нутаг
2026.07.06 08:49
150
Нийслэлд 27 хэмийн дулаан байна

2026 оны 07-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр халуун үргэлжилж, нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, Алтайн өвөр говиор +35...+40 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсэг, Орхон, Сэлэнгэ голын сав газраар +29...+34 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. +25...+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. +24...+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 2-7 метр. +22...+24 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +13 градус дулаан, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.