m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
6 мин өмнө
195
Т.Ариунаа: Ардын жүжигчин хэмээх хүндтэй цолны өмнө мэхийн ёсолъё

Ардын жүжигчин Т.Ариунаагаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр "Маш их баярлаж байна. Ардын жүжигчин хэмээх хүндтэй цолны өмнө мэхийн ёслоё.

Энэ олон жил дууг минь сонсч ирсэн үзэгч фэнүүддээ баярлалаа. Дөрвөн үеэрээ дууг маань сонсдог юм байна. Нийт 250  гаруй дуу Монголын  алтан өв соёлд бичигдэх юм байна. Дууны урлаг гэдэг хязгааргүйгээр хүмүүсийн зүрх сэтгэлд хүрдэг билээ.  Өнөөдрийн авч байгаа цол ганцхан миний цол биш. Надтай хамтарч ажилласан бүх уран бүтээлч, ая зохиолч, яруу найрагч, клип хийсэн продакшн, тоглолт хийхэд ар талыг хариуцсан бүх уран бүтээлчдийн шагнал юмаа. Миний фэнүүдийн  бас шагнал юм шүү. Миний дууг та нар маань дуулж, омогшдог эрч хүч авдаг. Та нартаа маш их баярлалаа.   Одоо  Б.Сарантуяа маань  гарч ирэх гэж байна. Бид хоёр он жилүүдийн турш хамтдаа дууны уран бүтээл, монголын рок попийг хөгжүүлэхийн тулд, хөгжлийн төлөө хамтдаа алхаж, хамтдаа уран бүтээл туурвисан он жилүүдээ эргээд харахад яруу сайхан хайр байлаа. Монголын төрдөө баярлалаа. 

Би ханьтайгаа 28 жил ханилж байна. Миний хань бүх тоглолтын ард байж, дэмжиж ирсэн . Уйлахад хүч чадлыг өгч, ямар ч болзолгүйгээр намайг хайрласан хайртай ханьдаа, үр хүүхдүүддээ талархаж байна.

Та нар маань Т.Ариунаа гэж хүнийг бүтээсэн юмаа. 1983 оноос 16 наснаасаа эхэлж дуулж эхэлжээ. 16 настай байхдаа Л.Галмандах багш маань "16 нас" дууг анх өгч байсан юм" гэлээ.