m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
16 мин дараа
155
Б.Сарантуяа: Амьдралынхаа тэн хагасаас илүү хугацааг урлагтаа зориулжээ. Цаашид ч зориулна

Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаасан Б.Сарантуяагаас сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр "Эрх чөлөөтэй, ардчилалтай улс орон гэдгийг нотолж байгаа юм шиг сайхан үйл явдал боллоо. Аливаа хүнд сурталгүй, сэтгэл зүрхээрээ 40 жил уран бүтээлээ туурвилаа. Улс орноороо долоон удаа тойрон тоглолт хийж, гадаадад байгаа монголчууддаа мөн уран бүтээлээ хүргэсэн. Уран бүтээл туурвисан 40 жилийн ойн тоглолтын дараа  Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаалаа. Би 2005 оны зургадугаар сард МУГЖ цол авч байсан. 21 жилийн дараа Ардын жүжигчин цолыг хүртэж байна. Өөрийн амьдралын тэн хагасаас илүү хугацааг урлагтаа зориулжээ. 16 наснаасаа эхэлж дуулсан, цаашид ч дуулсаар байх болно. Сонсогч түмэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Урлагийн бүх уран бүтээлчиддээ, ая зохиогч яруу найрагчиддаа,  ивээн тэтгэгчиддээ талархаж байна. Би ганцаараа 40 жил яваагүй, хамтаараа зүтгэж ирсэн. Цаашид ч хамтаараа зүтгэх болноо" гэлээ.