m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
39 мин дараа
184
Б.Дашпүрэв: АИ-92, дизель түлш тасалдахгүй

АҮЭБЯ-наас шатахууны нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл хийлээ. АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв "Баяр наадам, урт хугацааны амралт эхлэхтэй холбоотой газрын тосны бүтээгдэхүүний өнөөгийн байдлыг танилцуулж байна. АИ-92 шатахуун 71552 тонн буюу 33 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй, АИ-95 44 хоногийн хэрэглээний нөөцтэй, дизель түлш 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. Нийгэмд гараад байгаа ОХУ-д болж буй үйл явдалтай холбогдуулж шатахууны хомсдол үүснэ, үнэ нэмэгдэх нь гэх буруу ташаа мэдээлэл явж байна. Хэдийгээр дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байгаа ч хомсдол үүсэхгүй, үнэ нэмэгдэх нөхцөл байдал одоогоор байхгүй байна. Дизель түлш үнэ буурах хилийн үнэ ирсэн. АИ-92 шатахууны тухайд дөрвөн сар үнэ нэмэгдсэнтэй холбоотой үнэ нэмэгдэх нөхцөл үүсч магадгүй. Гэвч наадмын өмнө үнэ нэмэгдэхгүй. Наадмын дараа энэ сарын 20-доор эрдэс баялгийн зөвлөл хуралдаж, зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ бууруулах, зарим төрлийн бүтээгдэхүүний үнэ өсгөх асуудлыг дахин хэлэлцэнэ" гэлээ.