

МУГЖ Х.Оюунбилэгээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр "Юуны өмнө элэг зүрхнээс уяатай эх орон, монгол орондоо төрж, монгол хүн болж төрснөөрөө маш их баярлаж, бахархаж байна. Төрдөө чин сэтгэлээсээ талархаж, хүндэтгэн мэхийн ёсолмоор байна. Тэнгэрийн оронд заларсан аав, ээж хоёр маань үргэлж охиноо харж, хамгаалж тэтгэж ирдэг гэдэгт итгэдэг. Тэнгэрийн оронд байгаа ээж, аавдаа өвдөг сөгдөн мөргөе. Миний амьдралын түшиг тулгуур, бүхий л цаг үед түшиж, урам өгч хүч оруулж, зоригжуулдаг, алдаа оноог минь засч залруулдаг миний хань, миний найз байж чаддаг ханьдаа талархаад баршгүй нь. Ээжийгээ үргэлж дэмждэг хайртай дөрвөн охиндоо маш их баярлалаа. Та дөрвөөрөө ээж нь бахархдаг шүү.
Би ах дүү тавуулаа. Хайртай ах, дүү нартаа маш их баярлалаа. Намайг бяцхан хүүхэд байхаас минь авъяасыг минь тордож тодруулж өгсөн 68-р цэцэрлэг, 6, 31-р сургуулийн дуу хөгжмийн багш нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Дуучин болох гарааг минь эхлүүлсэн "Залуус" хамтлаг, Монголын цирк, "Чингис хаан" хамтлаг, Баянмонгол, Үүрийнтуяа , Соёл-Эрдэнэ, Black and white, Усны гудамж, Трио хамтлагуудад би маш их баярлалаа. Энэ бүх хамтлагт би дуучнаар ажиллаж байсан юм. Миний дуунуудыг зохиосон агуу хөгжмийн зохиолчид тэр дундаа одоо тэнгэрийн оронд байгаа н.Хангал, н.Сангидорж, Ц.Энх-Манлай, Б.Долгион, н.Сансар, н.Хатанбаатар та нарыгаа би үүрд санан дурсах болно" гэлээ.
