

Монгол Улсын Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаасан И.Одончимэгээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр "Юуны өмнө намайг тээж төрүүлсэн, хүний мөн чанартай байхыг зааж сургасан, миний ар талд итгэл, хүч хөдөлмөр сэтгэлээ дэвссэн, энэ одонг энгэртээ зүүгээгүй ч одон авах хүртэл ар талд минь баттай байсан хайрт ээж Ц.Доржпалам, хайрт аав Н.Ишдорж нартаа гүнээ их талархаж, хязгааргүй их баярлаж, хэмжээлшгүй их хайр хүндэтгэл төрж байна. Яаж ажиллаж, амьдрах зүг чиг, арга замыг зааж өгсөн ачит багш Маамхүү, Сугарсамбуу, Цэрэндагва багш нартаа маш их баярлаж байна. Олон олон тайз, киноны натур, цас бороо шавар шалбаагтай ямар ч газар техникээ зөөгөөд гүйж байдаг олон залуусын дүр төрх харагдаж байна. Би их олон хүний хүч хөдлөмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсч байна. Энэ шагналыг би өнгөрсөн цаг үеийн үнэлгээ гэхээс илүү үлдсэн он жилүүдийг хариуцлага гэж бодож байна. Тиймээс өнөөдрөөс илүү сайн уран бүтээлч туурвиж, илүү хариуцлагатай байж, монголын хойч ирээдүйдээ үлгэр жишээ иргэн байхын төлөө өөрөөсөө илүү ихийг шаардаж амьдрах болно" гэлээ.
