

Ардын дууч Д.Бурмаа МУГЖ цолоор энгэрээ мялаалаа. Түүний сэтгэгдлийг сонслоо. Тэрээр "Монголын урлагт 26 жил дуулжээ. Энэ хугацаанд намайг дэмжиж, хамтдаа дуулж, намайг өнгөлж, хурцалж, урам дэм өгч байдаг сонсогчиддоо дуунд хайртай монгол түмэндээ баярлалаа. Аав, ээж маань тэнгэрээс охиноо хараад бахархаж байгаа байхаа. Би эхээс 14-үүлээ. Айлын отгон охин. Ардын дууны урлагт оруулсан хувь нэмрийг маань төр үнэлсэн байхаа гэж ойлгож байна. Намайг дэмждэг бүх хүмүүст маш их баярлалаа" гэлээ.
