

Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан "Монполимет" группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын сэтгэгдлийг хуваалцая. Тэрээр "Уужим саруул сайхан сэтгэлт монголчуудынхаа дэмжлэгтэйгээр, төрийн сүлднийхээ буянд энэ сайхан цолыг авч байна. Энэ бол нийт аж үйлдвэрийн салбарын хөгжлийг илэрхийлж байна гэж бодож байна. 46 жил хүнд аж үйлдвэрийн салбарт ажиллалаа. Эмэгтэйчүүд хүнд үйлдвэрлэлийн салбарт манлайлж ажиллаж болно гэдгийг өөрийн биеэр харууллаа гэж бодож байна. Энэ шагнал хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд маань урам зориг, үлгэр дууриалал үзүүлэх байхаа гэж бодож байна. Монгол Улс маань бүх бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэж сурвал эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлнэ. Энэ бүх боломж манай улсад байгаа гэж хэлмээр байна.
"Монполимент" групп, "Монцемент" компани говьд аж үйлдвэрийн парк байгуулахаар зүтгэж байгаагаа хэлье ээ" гэлээ.
