m.mn
түрүүлж мэдээлнэ
Соёл урлаг
23 мин өмнө
175
Д.Болд: Бүтээлээрээ төрийн соёрхол хүртсэний дараа гавьяат авч байгаа нь түүхэн үйл явдал боллоо

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсан Д.Болдоос сэтгэгдлийг нь сонслоо. Тэрээр " "Камертон" хамтлагийн гурван найзтайгаа хамт урлагийн салбарт тасралтгүй 31 жил зүтгэжээ. Мөн өөрийн бие даасан бүтээлээрээ 21 дэх жилийн босгон дээр гавьяат жүжигчин цолоор шагнуулсандаа маш их баярлаж байна. Миний хувьд ээждээ барих хамгийн том бэлэг байлаа. Даанч хараахан харж амжсангүй. Ээжийнхээ ачийг хариулна гэж л дотроо бодож суулаа. Монгол поп урсгалыг бий болгож, орчин цагийн хөгжимтэй үндэсний хэв шинжийг агуулсан уран бүтээл хийгээд багагүй хугацаа өнгөрүүлжээ. Монгол поп бүтээлээрээ төрийн соёрхол хүртэж байсан бол энэ удаад дуучин гэдэг утгаараа гавьяат жүжигчин цол хүртэж байгаа нь түүхэн үйл явдал болов уу" гэлээ.