

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан жүжигчин Б.Батмэндийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр "Урлагт оруулсан өчүүхэн хувь нэмрийг ийнхүү өндрөөр үнэлсэнд маш их баяртай байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд зурагтай явж байгаад дуудагдаж ирсэн. Намайг илүү олон зүйлс хийгээрэй, их зүйл бүтээгээсэй гэж шагнал өгч урамшуулж байна гэж ойлгож байна. Төрдөө их баярлалаа. Монгол төрийн заяа үргэлж түшиж, өөдөө байх болтугай. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан. Сүүлийн үед кино урлагт өөрийн авьяасыг сорьж байна. Урлагт 30-аад жил ажиллаж байна. Энэ гавьяа шагнал өвөг дээдсийн маань үлдээсэн их генийн үргэлжлэл гэж би боддог. Олон сайхан багш нартаа баярлалаа. Ачлал буянт аав ээждээ баярлалаа гэж хэлье" гэлээ.
