m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
1 цагийн дараа
140
МУАЖ С.Ганзориг, МУГЖ У.Далантай:Багш маань бүхий л төрөл жанраар хөгжмийн бүтээл туурвижээ
 
 
Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр Д.Цэвээнравдан шагнууллаа. Шагналаа аваад гараад ирэхэд урлагийн олон шавь нь баярт мөчөөс хуваалцахаар ирсэн байлаа. МУАЖ С.Ганзориг, МУГЖ У.Далантай нарын сэтгэгдлийг хуваалцлаа. "Д.Цэвээнравдан багш маань Монгол Улсын Ардын жүжигчин боллоо. Монголын урлаг, монголын ард түмэн энэ хүний аялгуугаар огшиж, цэнгэж явдаг гэхэд хилсдэхгүй. Багшийгаа бид тосч аваад үнэхээр баяртай байна. Богд хаан уул, Бүстийн цэнхэр нуур, Хунтай нуур, Дуут нуур гээд маш олон хит дуу бий. Ганцхан дууны бүтээл хийгээгүй. Хөгжмийн бүтээл, жүжиг киноны хөгжим гэхчилэн хөгжмийн зохиолчоос гарах бүхий л төрөл жанрын хөгжим зохиожээ. 

Сургууль төгсч ирснээсээ хойш хөдөө орон нутгийн олон театрт ажиллаж, монголын урлагт үнэхээр том хувь нэмэр оруулсан л даа багш маань. Удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч гээд маш олон төрлөөр ажиллажээ. Манай багш маш энгийн хүн. Би хөгжим, ийм дуу зохиолоо гэх бардамнах юм огт байдаггүй. Зөв яваарай, олонтой байгаарай, хоолойгоо гамнаарай, дуугаа сайхан дуулаарай гэж л хэлдэг дээ багш маань" гэлээ.