m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2 цагийн дараа
140
ГЕГ: Чихрийн шижингийн тариаг их хэмжээгээр нууцаар оруулахыг завдах зөрчил ихэсчээ

Гаалийн ерөнхий газраас он гарсаар эхний зургаан сарын байдлаарх хэрэг зөрчлийн тоон мэдээлэл өглөө. Тодруулбал, 2026 оны эхний зургаан сарын байдлаар 2047 зөрчил илэрснийг өнгөрсөн онтой харьцуулахад зөрчил илрүүлэлт 17.1 хувиар өсчээ. Эдгээр зөрчлийн 52 нь гэмт хэргийн шинжтэй зөрчил байжээ.Нийт илэрсэн зөрчлийн 47 хувь нь татвараас зайлсхийх зөрчил эзэлжээ.

Нийт зөрчлийн 23.5 хувь нь тарифийн бус хязгаарлалттай буюу хориглосон, хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсанаас эдгээр зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.  Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бодистой холбоотой 12 зөрчил илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлсэн. Томоохон боомтуудад улсын хилээр 1.6 кг  алт хууль бусаар гаргахыг завдсан хэрэг илрүүлсэн бол орох чиглэлд Турк улсаас биедээ 12.2 кг алтан эдлэлийг нууж оруулж ирсэн зөрчлийг гаалийн байцаагч илрүүлсэн. 

Чихрийн шижингийн 2-р хэлбэрийн үед хэрэглэдэг инсулин тариаг арилжааны зориулалтаар их хэмжээгээр нууцаар оруулахыг завдах зөрчил сүүлийн үед ихэсчээ. 

Иймээс энэ төрлийн барааг гар дээрээс худалдан авахгүй, цахим орчинд захиалахгүй байхыг ГЕГ-аас зөвлөлөө.