Дэлхийн олон орноос АНУ Ерөнхий боловсролын сургуульд цагаачлан ирсэн хүүхдүүд шинэ хэл, соёл, боловсролын орчинтой богино хугацаанд дасан зохицож чаддаг. Үүний шалтгаан нь хүүхдүүдийн суралцах чадвараас гадна боловсролын тогтолцоо олон өөр сурагчдыг хүлээн авах туршлагатайд холбоотой юм. АНУ нь цагаачдын улс байсаар ирсэн учраас сургуулиуд шинээр ирсэн сурагчдыг амжилттай нэгтгэх тусгай арга барил, дэмжлэгийн хөгжүүлжээ. Шинээр ирсэн сурагчийг сургуульд бүртгэх үед зөвхөн нас, ангиар нь ангилахгүй.
Харин англи хэлний түвшин, өмнөх боловсрол, суралцах хэрэгцээ болон гэр бүлийн нөхцөл байдлыг хардага. Англи хэлний мэдлэг хангалтгүй хүүхдүүдэд зориулсан тусгай хэлний дэмжлэг үзүүлж, зарим сургуульд "шинээр ирэгсдийн хөтөлбөр" ажиллуулдаг байна.
Эдгээр хөтөлбөрөөр хүүхдүүд хэл, сургуулийн дүрэм журам, хичээл судлах арга барилтай танилцаж, дараа нь ердийн ангид бүрэн шилждэг. Мөн сургууль бүрт англи хэлийг хоёр дахь хэл болгон заах чиглэлээр мэргэшсэн багш ажиллаж, хүүхдүүдийн ахиц дэвшлийг тогтмол хянадаг. Үүний үр дүнд багш нар зураг, дүрслэл ашиглах, хичээлийн материалыг хялбаршуулах, сурагчдыг хамтран ажиллуулах зэрэг аргаар хэлний саадыг багасгаж чаддаг. Үүнээс гадна спорт, урлаг, клуб зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаа нь өөр өөр үндэстэн, соёлын хүүхдүүдийг найз нөхөдтэй болгож, нийгэмдээ хурдан нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд АНУ-ын сургуулийн орчинд зөвхөн боловсрол эзэмшээд зогсохгүй шинэ нийгэмдээ амжилттай дасан зохицох боломжийг олж авдаг юм.