
Топ модель Х.Бадамгэрэл Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Түүний сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр "Маш их хариуцлага ирж байна. Эрдэм оюун, боловсролыг эхэнд шүү гэж сургаж өсгөсөн ээждээ баярлалаа. Цаашид маш их зүйлийг хийж бүтээх урам зориг авлаа. 20 жилийн хөдөлмөрийг минь үнэлж, өнөөдрийн намайг бий болгосон улс эх орондоо баярлалаа. Боловсрол, хүмүүнлэгийн үйлсэд 10 гаруй жил зүтгэснийг минь ингэж өндрөөр үнэлж байгаад баяртай байна. Шагнал авахаа мэдээд маш их гайхсан. Өөрт нь боломж олдлоо гэхээр мэдээж маш их баярлана. Гэхдээ залуу хүний хувьд цаашид ямар боломж байгаа вэ, юу хийх вэ гэж их бодсон. Эрдэм мэдлэг, боловсрол, зөв нөлөөллөөр улс эх орондоо зөв нөлөөлөхийг хичээх болноо. Хүмүүнлэгийн ажлаа заавал хүмүүст сурталчилж, зургаа тавихыг чухалчилдаггүй. Улаанзагалмайн нийгэмлэгт тэгэх нь өөрөө хориотой. Миний бие өөрөө Улаанзагалмайн нийгэмлэгийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний дэд тэргүүнээр ажилладаг. Маш олон үйл ажиллагаанд гар бие оролцсон. Энэ цаг хугацаа миний хувьд үнэлэгдэшгүй. 30 мянган шавьдаа баярлалаа. Тэр хүүхдүүдээ хөтөлж оруулж ирсэн эцэг эхчүүдийн итгэл өнөөдөр намайг энд зогсох боломжийг олголоо" гэлээ.
Улаанзагалмайн нийгэмлэгт
