

Ард иргэд минь тайван байцгаа, нөөц байгаа.
Жил бүрийн наадмаар шатахууны хэрэглээ 2-3 дахин өсдөг. ШТС-ууд нэг цэнэглэлт хийгээд 2-3 хоногтоо түгээгээд болчихдог байсан бол баяр наадам, амралтын үе ирсэн учир хагас өдөртөө дуусч байна. Түгжрэл дунд нэг захаас нөгөө зах руу зөөх үед хугацаа алддаг.
Тэгэхээр энэ цэнэглэлт хийх явцад шатахуун дууслаа, оочерлолоо гэх мэт яриа гаргаж асуудал үүсгээд байна. Гол асуудал бол бүтээгдэхүүн байгаа учир айж сандрах зүйл байхгүй. Ид ачаалалтай үе учир орон нутагт цэнэглэлтээ хийгээд явж байгаа.
Энэ сарын найман еснөөс орон нутагт наадам эхэлж байгаа учир хөдөө орон нутагруу гарах урсгал ихэснэ. Энэ үед өмнө нь банкиндаа хагас бензинтэй явдаг байсан бол дүүргэх шаардлагатай болдог. Жолооч нар шатахуунаа дүүргэхийн тулд хугацаа орно гэх мэт асуудал бий.
Байдал нөхцөл бусад улсад бол шатхууны нийлүүлэлтийн хувьд хэцүү байгаа ч манай ЗГ-ын хувьд бүх боломжит зүйлийг хийж байна.
ОХУ, БНХАУ-аас 200 гаруй мянгат тонн бүтээгдэхүүн авахаар захиалсан, эхнээсээ орж ирж байна. Өнөөдөр бол оочерлолт багассан, ажил тарах үед ихсэх байх маргаашаас зүгээр болно. Баяр наадмын үеэдэд 2-3 дахин өсдөг учир цэнэглэлтийг олон дахин хийх ёстой болдог.
Евро92 хувьд хямд авсан бүтээгдүхүүнээ зараад дууссан учир, үнэтэй орж ирсэн шатахуунаа үнээ тавиад зарж байна. Манай улс шатахуунаа ОХУ-ын үнээс хоёр дахин хямд үнээр авч байгаа ч үнийн хувьд огцом нэмэгдэхгүй.
